Монгол Улсын Их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэхүү ноосны урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ. Нийт 74,2 мянган хоршооны гишүүн, малчдын 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгох юм байна.
Ноосны урамшууллын мөнгийг олгож эхэллээ
2016-05-11 14:51:00