Өнгөрсөн сард “Хангай” хотхоны оршин суугч Б байрандаа өргөтгөл хийх гэж байгаад цууралт үүсгэжээ. Цууралтаас үүдэн байшин нурахад хүрсэн байна. Тиймээс иргэн Б-г Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож, ханыг эргүүлэн хүчитгэн бэхлэх, зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх үүрэг өгсөн байна. Хувийн өмчөө өргөтгөхөд энэ мэт асуудал үүсэх учраас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Өргөтгөл хийх гэж хана өрөмдөөд орон сууц нураах шахжээ
2016-05-11 14:50:00