8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Алтангэрэл: Дрифт нь эр зориг, хурд, чадвар, авъяас зэргийн нэр дор багтаасан урлаг 

2016-05-12 08:32:00

Дрифтийн шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт. Хурд, хүчний гайхамшиг болж төмөр хүлгээр хэрхэн шарвалт хийж олныг гайхшруулах нь бас нэг авъяас бөгөөд ур чадвар, хүч хөдөлмөр, өндөр мэдрэмж. Тийм ч утаагаараа залуусийн хүсэл сонирхол, хобби сүүлийн үед спортын нэг төрөл болж хөгжиж ирсэн билээ.  Энэ удаагийнхаа ярилцлагын буланд “I drift” клубын тамирчин Сурмаажавын Алтангэрэлийг урилаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч энэ спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Эхэн үедээ сонирхол, хобби байсан бол одоо мэргэжлийн тамирчин болсон байна.

-Та манай уншигчддад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Уншигчид болон авто спорт сонирхдог бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сурмаажавын Алтангэрэл гэдэг. Унаган хотын хүүхэд. Эдийн засагч мэргэжилтэй одоогоор хувиараа бизнес эрхэлж байна.  2009 оноос хойш авто спортоор хичээллэж эхэлсэн. “I drift” клубын тамирчин. 

-Авто спортын сонирхогчдын клубууд нэгдэж холбоо байгуулсан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?  

-Манай “Drift union” холбоо энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн 5-6 клуб нэгдээд уг холбоог байгуулсан. Харин 2008 оноос дрифтийн анхны клубууд нэгдэж Монголын спорт машин сонирхогчдын холбоог байгуулаад байна. Монголд спорт машин сонирхдог залуусийн 70-80 хувь нь манай холбоонд харьяалагддаг. Хоёр эмэгтэй тамирчинтай бусад нь  эрчүүд.

-Холбооны гишүүд дотор мэргэжлийн тамирчин байдаг уу эсвэл зүгээр л сонирхогч байна уу?

Гишүүн гэдэг нь холбооныхоо үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байгаа нэг хэсэг хүмүүсийг хэлнэ. Харин тамирчин гэдэг нь энэ спортоор хичээллэж мэргэжлийн төвшин хүрч уралдаан тэмцээнд оролцдог залуусыг хэлж байгаа юм. Манай холбоонд 70 гаруй мэргэжлийн тамирчин байдаг.

-Холбооны гишүүдийг мэргэжлийн болон сонирхогч гэж хоёр ангилдаг л даа.  Холбоонд харьяалалтай хүмүүсийг гишүүн, тамирчин гэж хоёр хэсэгт хувааж байна гэж ойлгож болно.  Гишүүн гэдэг нь холбооныхоо үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байгаа нэг хэсэг хүмүүсийг хэлнэ. Харин тамирчин гэдэг нь энэ спортоор хичээллэж мэргэжлийн түвшин хүрсэн уралдаан тэмцээнд  оролцдог залуусыг хэлж байгаа юм. Манай холбоонд 70 гаруй мэргэжлийн тамирчин байдаг.

-Уралдаан тэмцээн зохион байгууллахад зөвшөөрөл авдаг уу?

-Манай холбоо Зам тээврийн яам болон Замын цагдаагийн газартай хамртан ажилладаг. Бүх тэмцээн уралдааныг дээрх хоёр газрын зөвшөөрөлтэйгээр явуулж ирсэн.

-Уралдаан тэмцээнд хэр оролцож байна вэ. Саяхан ОХУ-ын Улаан-Үд хотод болсон тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирсэн гэж сонссон юм байна?

-Өмнө нь ОХУ-ын Улаан-Үд хотод очиж манай тамирчид дрифтийн шоунд оролцож байсан. Тухайн үед Орос, болон Улаан-Үдийн мэргэжлийн тамирчидтай танилцаж, энэ чиглэлээр тэмцээнд уралдаан зохион байгуулж байвал оролцож байхаар болсон юм. Түүнээс хойш Улаан-Үдэд болон манайд хоёр удаа дрифтийн шоу тэмцээн болсон. Манайд болсон тэмцээнээс манай тамирчин гуравдугаар байрт шалгарсан

-Дриф хийдэг автомашины эд анги өөр өөр байх уу.  Хэдэн км цагийн хурдтайгаар дрифт хийдэг вэ?

-Дрифт хийдэг автомашинууд хойноо хөтлөгчтэй, турботой, механик хурдны хайрцагтай байх ёстой. Мөн тухайн автомашины үйлдвэрээс гарсан хүчин чадлыг нэмж тоноглодог.  Дрифт хийхэд хурд, хүч нэлээд  шаарддаг. Дундаж нь 100-150 км цагийн хурдтай байдаг.  

- Та нар хаана бэлтгэл хийж тэмцээн уралдаанаа хаана зохион байгуулдаг вэ?

-Манайд одоохондоо энэ төрлийн авто спортыг тэр бүр эерэгээр хүлээж авч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Олон улсад нэг төрлийн спорт болгон хөгжүүлээд бодлогын чанартайгаар тамирчдыг бэлтгэж гардаг. Мөн мөнгө олох нэг хэрэгсэл болтлоо хөгжсөн орон ч бий. Дрифт анх япон улсаас гаралтай спорт л доо. Манайд бэлтгэл сургуулилт хийх зориулалтын  зам, талбай байхгүй. Манай холбоо шинээр баригдаж байгаа авто цогцолбортой хамтарч ажилладаг. Тэнд очиж бэлтгэл, сургуулилт хийж, тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Тэндэхийн зам дрифт хийхэд арай тохиромжтой, олон улсын стандартад дөхөж очсон байдаг.  Энэ сарын 14-ний өдөр буюу ирэх бямба гаригт мэргэжлийн дрифтчдийн “Round 3” тэмцээнийг зохион байгууллахаар төлөвлөж байна. Өнөөдөр техникийн зөвлөлийн хурал болно. Энэ тэмцээнд оролцоогоор 50 гаруй тамирчин оролцох байх гэсэн урьчилсан дүн гараад байна.  

-Тэмцээн уралдаанд оролцоход тамирчдын эрүүл мэндийг  шалгадаг уу. Хэт өндөр хурдтай явахад тамирчдын биед өөрчлөлт гардаг уу?

-Мэдээж тамирчдыг уралдаан тэмцээнд орохын өмнө эрүүл мэндийг хамгийн түрүүнд харгалзан үзэх нь чухал л даа. Гэхдээ авто спорт сонирхож энэ чиглэлээр хичээллэж байгаа залуусын эрүүл мэндийн байдал харьцангуй сайн. Учир нь дрифт хийснээр хүний биеийн бүх мэдрэхүй нэгэн зэрэг ажиллаж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл, гар хөл, тархи, нүд, сэтгэхүй бүгд нэгэн зэрэг төвлөрч ачаалал авч байгаа нь эргээд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь спорт шүү дээ. Манайд хөгжиж байгаа, сүүлийн үед залуус нэлээд сонирхож байгаа нь ажиглагдаж байна. 

-Дрифт хийж байх үеийн тэр мэдрэмжээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Миний хувьд дрифт хийж байх тэр үед надад юу ч боддоггүй. Юу ч гэж хэлэхээ  сайн мэдэхгүй байна. Ер нь сайхан л мэдрэмж төрдөг л дөө. Сууж үзэж байж л тэр мэдрэмжийг мэдэрнэ.  Дрифт нь эр зориг,  хурд, чадвар, авъяас зэргийн нэр дор багтаасан урлаг. 

-Дрифт сонирхогчдын дунд салбар салбарын хүмүүс байдаг гэж сонссон юм байна.

-Бүгд өөр өөрийн гэсэн ажил, мэргэжил, амьдралтай хүмүүс байдаг. Манай холбоонд одоогоор эмч, лам, эдийн засагч гээд төрөл бүрийн хүн бий. Бидний мэргэжил өөр өөр, үзэл бодол тусдаа хэдий ч дрифт гэдэг ганцхан зүйл биднийг нэгдмэл болгож байна. 

-Хааяа гудамж, талбайд явж байхад спорт машинууд өндөр хаазалж иргэдийг бухимдуулах зүйл ажиглагддаг л даа. Үүнийг зарим хүмүүс сөрөг хандлагатайгаар хүлээж авдаг л даа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийдөө дунд эргэм болон ахимаг насны хүмүүсийн дунд энэ талаар буруу ойлголт байдаг л даа. Тэр нь бидэнд ч ялгаагүй ажигллагддаг. Өндөр хаазалжсан, том яндантай спорт загварын машин унасан хүн болгон гудамж талбайгаар явахад иргэдэд саад учруулахгүй л дээ. Өнөөдөр цаг үе нийгэм өөр болж байна. Нийгмийн харилцаанд соёлтой зөв боловсон оролцох болсон. Манай холбооны тамирчид иймэрхүү зүйл гаргадаггүй. Ер нь энэ спортоор хичээллэж байгаа бүх тамирчид замын хөдөлгөөнд соёлтой оролцдог. Зарим хүмүүс баян айлын хүүхэд, ямар ч хүмүүжилгүй гээд янз бүрээр  хэлдэг л дээ. Энэ спортын нэг төрөл. Бид сонирхлоороо нэгдэж түүнийгээ хөгжүүлж мэргэжлийн тамирчид болж хөгжиж дэвшиж байгааг сайн ойлгоддоггүй. 

-Авто спорт буюу дрифт хийдэг хүмүүсийн ихэнх нь залуус байгаа  харагддаг. Танай холбоонд аав хүү мэргэжлийн тамирчид байдаг гэсэн. Энэ талаараа сонирхуулна уу? 

Манай холбоод 40 гарчихсан Обо гэдэг ах байдаг юм. Хүү нь бас энэ спортоор хичээллэдэг. Аав, хүү хоёр мэргэжлийн тамирчин, дрифтчид

-Дрифт сонирхогчдын залуусийн дийлэнх хувийг залуусууд бид эзэлдэг. Мөн нэлээд олон ахимаг буюу 40 гарсан хүмүүс бий. Тэд бүгд мэргэжлийн тамирчид төдийгүй авто спорт сонирхогчдын анхны клубуудыг байгуулж байсан. Түүнчлэн үеэлүүд нэлээд их байна. 

-Сүүлийн үед залуус энэ төрлийн спортыг нэлээд сонирхох болсон байна. Ямар шалгуураар залуусыг сонгож авдаг вэ? 

-Сүүлийн үед залуус манайд их хандаж байна. Энэ нь нэг талаараа манай улсад авто спорт буюу дрифтийг сонирхох залуус нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зүгээр л сонирхол төдийхнөөр хэмжигдэхгүйгээр нэг сэтгэлээр зүтгэж мэргэжлийн тамирчин болж байгаа нь их байна. Манай холбоонд бүртгүүлэх хүсэлтэй залуус тавигдах шаардлага гэж нарийн зүйл байхгүй. Ганцхан өөрийн гэсэн спорт загварын машинтай байх ёстой. Манай гишүүд, тамирчид бүгд өөрийсдийн гэсэн машинтай. 

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Odko
Спорт машинд байх ёстой яндан нь тэр юм чин дээ. Тэглээч бараг бүгд энгийн шулуун яндан тавьсан байдаг. Харин тэр гачин сэгийн солонгос тэрэгнүүд чинь монгол гэрийх шиг том2 яндан *аачаад л орилуулдаг байх. Холбоонд харьяалалтай гишүүдэд бүгдэд нь өөрийн
2016/05/16 103.17.108.42
Ene door bgaa hund zoriulav
Chi uuruu yamarch medleg medremjgui hugshin nowsh bn za yu ...
2016/05/12 103.17.108.42
Zochin
Zam evgsen sagsuu umnyyd.Tolgoi ni hooson novshnuud
2016/05/12 103.17.108.42
Доод 2т
Бүдүүн яндантай Аксент соната нартаа л хэл худлаа бүдүүн яндантай юмнуудтай андуурах хэрэггүй
2016/05/12 103.17.108.42
Доор бичсэн хүнтэй санал нийлж бна. Шөнөжин байр дундуур давхилдсаг ацнууд үхээсэй билээ. Ямбий төмрийн сэг унасан новшнууд.
2016/05/12 103.17.108.42
Зочин
Шөнийн цагаар хулгай шиг айл амьтан унтуулахгүй. Бүгд 4 дугуй нь дээшээ хараад дуусаасай
2016/05/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment