8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийд алдартай ододоос оффшор данс илэрлээ

2016-05-12 09:06:00

Олон улсад дуулиан дэгдээгээд байгаа оффшор данстануудын мэдээлэл тасралтгүй гарч байна. Олон улсын сэтгүүлчдийн ил болгосон Панамын баримтад улс төр бизнесийнхнээс гадна дэлхийд алдартай урлаг соёлын одод хүртэл нэр холбогдож эхэлсэн байна. Тодруулбал,  “Harry Potter”-ын од Эмма Уотсон оффшор компанид бүртгэлтэй байна. Түүнчлэн “Got Talent” шоуны продюсер Саймон Коуэл, жүжигчин Жаки Чан оффшор компанид бүртгэлтэй байгаа гэнэ. Эмма Уотсоны хувьд  татвараас зайлсхийх эсвэл ямар нэгэн мөнгө санхүүгийн хонжоо харах биш зөвхөн хувийн мэдээллээ хамгаалах үүднээс компани байгуулсан гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment