8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэвсэгт хүчний хурандаа 128 сая гаруй төгрөг завшсан хэрэгт холбогдлоо

2015-11-27 12:59:00

Завхан аймгийн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга, хошууч Б.Шинэбатыг хууль хяналтын байгууллага шалгалж байна. Тодруулбал түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлжээ. Энэ талаар ЗХЖШ-ын нэрээ нууцалсан эх сурвалж “Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга, хошууч Б.Шинэбат албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа нь үнэн, түүнийг цэргийн жинэхэн албанаас халсан” гэсэн байна. Бусад эх сурвалжуудын мэдээлж буйгаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга, хошууч Б.Шинэбат 128 сая гаруй төгрөг завшсныг дотоодын хяналт шалгалт,  шинжээчдийн дүгнэлт,  мөрдөн байцаах албаныхан тогтоогоод байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ene zevsegt huchnii garuudig sain shalgah heregtei.aimaar ih mongo oldog shuu dee.
2016/01/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment