“Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах журам”ын дагуу “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” ажил эрхэлдэг “Бодь транс” ХХК-ний ажилтан журмын хашаанд саатуулагдсан тээврийн хэрэгслийн эзэнд тохиролцох санал тавьжээ.
Ингэхдээ “Бодь транс” ХХК-ийн ажилтан Ц иргэн А-д “Ачилтын хөлс 60 мянга байдаг. Гэхдээ тохиролцоод, хөнгөлөөд өгч болно” хэмээн хууль бус үйл ажиллагаа явуулахыг тулган шаардсан байна.Түүнчлэн ачилтын үйл ажиллагаа явуулахдаа УИХ-ын чуулганаар 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шинэчлэгдсэн журмын зөрчин, цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ачилт хийжээ.