Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар Дарханд бие дааж нэр дэвшихээр болжээ. Уг нь тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших байсан ч ийнхүү бие дааж нэр дэвшихээр болсон байна. Энэ нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд руу оймс шидсэнтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Учир нь Л.НаранбаатарМонголын эдийн засгийн форумын хаалт дээр УИХ-ын даргыг үг хэлж байхад "Энхболдоо чи, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, эдийн засгийн алуурчин" хэмээн оймсоо шидсэн юм. Түүний энэхүү үйлдэл намаас биш бие даан нэр дэвшихэд хүргэсэн хэмээн иргэд үзэж байна.