Нийслэлийн онцгой байдлын газар аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах тусгай автомашинтай боллоо. Энэхүү автомашин нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д ашиглагдах юм байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас тусламжийн шугамаар нийслэлийн Онцгой байдлын газарт өгч байгаа юм байна. Иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг танхимын болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослуудаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага, сургалт, сурталчилгааны ажлуудын үе уг машиныг ашиглана гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Гамшгийн сургалтанд ашиглах автомашинтай боллоо
2016-05-12 14:38:00