8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурханы дархлаажуулалтыг хийж эхэллээ

2016-05-12 17:38:00

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдэлэл хийлээ. Тэрбээр "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байгаа.

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 1,700 гаруй өвчтөн хандсаны 1,195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авсан. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна.

900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1,200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment