Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно. Хуралдаанаар хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, шинэ суурьшлын болон авто замын төсөл, газар, цахилгаан, дулааны хүчин чадлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах тухай хэлэлцэх юм байна.
Мөн нийслэлийн дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх тухай, гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ашиглалтад ороогүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай, эрүүл мэндийн салбарын хөгжил-5 төслийн хүрээнд Улаанбаатар хотод барихаар төлөвлөсөн эмнэлгийн хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцэх аж.
Түүнчлэн хаврын тохижилтын ажлын явцын мэдээ, Улаанбаатар хотод нисдэг тэрэгний талбай байгуулах гэсэн асуудлыг хэлэлцэхээр болжээ.