Дөнгөж төрсөн хүүхдээ жорлонд хийж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаад оршин суудаг 26 настай Б гэдэг эмэгтэй дөнгөж төрүүлсэн охиноо жорлонд хаясан байна. Уг нь охин эрүүл саруул 3,6 кг жинтэй төрсөн юм байна.Нярайд үзлэг хийхэд бүтэлтээс болж амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг шүүх шинжилгээнийхэн гаргажээ.Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Дөнгөж төрсөн охиноо жорлонд хаясан хэрэг гарлаа
2016-05-13 10:03:00