Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эклерийн болон 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын шинжилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдаар хордлогод орсон өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байгаа ба хордлогыг сальмонеллёз бактериар үүсгэгдэж, хүний үйл ажиллагаанаас үүдэн хүнсэнд өөрчлөлт орж хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогдсон гэдгийг энэ үеэр онцолсон юм. Мөн уг үйлдвэр нь бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг бус худалдаанд гаргасан өдрийнхөө он сарыг тавьдаг байсан нь шалгалтаар тогтоогдож 1000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.
1000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ
2016-05-13 13:43:00