Дуучин Т.Дэлгэрмөрөнг өчигдөр өглөө гэрийнхээ орцонд хутгалуулсан талаар мэдээлэл цацагдсан. Тэрбээр гэдсэн тус газраа хутгалуулсан бөгөөд түүнийг хутгалсан хүн нь найз нь байсан талаар нэгэн мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс тодруулахад “Би хүнд хутгалуулаагүй, зүгээр байна. Ямар ч тийм юм болоогүй” гэсэн хариултыг өглөө. Тэгэхээр цахим ертөнцөөр тархсан энэ мэдээлэл ташаа мэдээлэл байсан аж.
Т.Дэлгэрмөрөн: Би зүгээр байна
2016-05-13 13:48:00