8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-д 314 хүн нэр дэвшихээр саналаа ирүүлжээ

2016-05-13 14:16:00

НИТХ-ын сонгуульд 13 нам, хоёр эвслээс нийт 314 хүн нэр дэвшихээр материалаа Сонгуулийн хороонд өгчээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор 13 нам, 2 эвслээс НИТХ-д сонгуульд оролцох хүсэлт ирүүлжээ. Нам, эвслээс нийт 314 хүн нэр дэвшигчийн материалаа ирүүлсэн байна. Тухайлбал, МАН-аас 45, АН-аас 45, МАХН-аас 45, ХҮН-аас 29, ТТЭН эвслээс 32 нэр дэвшигч материал ирүүлсэн байна. Нийслэлийн сонгуулийн хороо ирүүлсэн материалуудыг шалгаж байгаа бөгөөд энэ сарын 17-нд нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдвэрлэж, нийтэд зарлах юм байна. Улмаар 2016 оны сонгуулиар НИТХ-д нийт 924 мянга 629 иргэн санал өгөх бөгөөд 396 санал авах байр ажиллах юм банйа. Одоогоор санал авах байрны цахилгаан хамгамж, аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж, дүгнэлт гаргасан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment