Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэхүү зарлигын хүрээнд өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байна. Уг зарлиг нь айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчилж, хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөгөөдөр буюу энэ сарын 15-нд Дархан хотод ажиллах үеэрээ мод тарихаар төлөвлөжээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна.
Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр
2016-05-14 10:19:00