8o
Улаанбаатар хот
mobile menu

Бунхан ухсан хоёр хэрэг гарчээ

2016-05-14 12:33:00

Он гарсаар түүхийн дурсгалт зүйл болох хэрэгсүүр, булш бунхан ухах, эвдэж сүйтгэх гэмт хэрэг хоёр гарчээ. Уг хоёр хэрэг Сэлэнгэ аймагт үйлдэгдсэн байна. Тодруулбал,  Зүүнбүрэн, Сайхан сумдад иргэд дурсгалт зүйлсийг тонож, эвдэж гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг аймгийн Цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв  эртний түүхийн соёлын өв, эд зүйлс болох булш, бунхан, хэрэгсүүр зэрэг дурсгалт зүйлсийг тонох, эвдэж гэмтээх, хулгайлсан бол Монгол Улсын эрүүгийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 51-205 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох, 51-350 цаг хүртэл албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах арга хэмжээ авдаг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ямар тэнэг шийтгэдэг гэх ч хаашаа юм бараг шагнадан юм биш үү. Эвдэлж сүйтгэсэн зүйлийг эргүүлж төлүүлдэг байх хэрэгтэй, сэргээн засварлах хэвэнд нь оруулахад шаардагдах бүх хөрөнгийг хулгайчдаар гаргуулж албадан хөдөлмөр эрхлүүлж төлүүлэх хэрэгтэй ш дээ.
2016/05/16 103.17.108.42
kkkkkkkk
3 6 sar suugaad nasaaraa bayjaad avahad asuudal gvi l yum bn
2016/05/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment