АНУ-ын Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод монгол бүсгүй сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Алга болсон Г.Зулцэцэг гэгч бүсгүйн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус эх сурвалжууд мэдээллэж байна. Тодруулбал, Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшинд цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан байсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.
Бүсгүйн цогцсыг танигдахын аргагүй болсон байдалтай олжээ
2016-05-14 12:58:00