8o
Улаанбаатар хот
mobile menu

Татвар төлөх хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусна

2016-05-14 13:35:00

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж билээ. Нийслэлийн хэмжээнд төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 5, 0 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах юм байна. Дөрөвдүгээр сард 4,9 тоогоор төгссөн  дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу. Татвар төлөх хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment