8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотод 12, хөдөөд 16 мандат хуваарилна

2016-05-14 14:03:00

Сонгуулийн тухай хуулийг УИХ-аас шинэчилж, жижиг 76 тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар болсон юм. Парламентад суудалтай хоёр том намууд Ардчилсан нам болон МАН-ын УИх дахь бүлгүүд эрх ашиг нэгдсэн. Харин жагсаалтын 28-ыг хуваах асуудал дээр тохиролцохгүй хоёр өөр хувилбар санал болголоо. МАН хөдөөд 16, хотод 12 мандатыг хуваарилах, АН 14, 14 мандатаар нь хот, хөдөөд хуваах санал гаргаснаас эрх баригчдын дэвшүүлсэн хувилбарыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өнгөрөгч лхагва гаригт  УИХ-д өргөн барьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment