8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөх онтой харьцуулахад өрхийн орлого буурчээ

2016-05-15 12:58:00

Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ. Уг судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849.5 мянган төгрөг,  зарлага нь 965 мянган төгрөг байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал буурах  үзүүлэлт гарсан аж. Өмнөх онтой харьцуулахад өрхийн дундаж мөнгөн орлого 106.2 мянгаар буурсан байна.  Нийт судалгаанд оролцсон 859 мянган өрхийн 14.4 хувь нь сарын дунджаар 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байна. Харин 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгаа аж. Хамгийн өндөр орлоготой өрх буюу 1 сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 9.3 хувийг эзэлж байна. Манай улсын гурван өрх тутмын нэг нь 500 хүртэл мянгөн төгрөгийн орлоготой байгаа аж. 10 өрх бүрийн нэг нь 1 сая 600 мянган төгрөгөөс дээш орлоготой байна гэсэн дүн гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тийм худал судалгаа гэж байх уу монголчууд гаднаас хараар ажиллаж ихэнх өрхүүд болгож бна ."" хална гэдэг ДАРГАТАЙ хураана гэдэг БАЙРТАЙ"""л бна даа
2016/05/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment