8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурханы вакциныг 300 гаруй нүүдлийн цэгт хийж байна

2016-05-16 08:13:00

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.  НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн тун вакциныг хүлэээ авчээ. Энэ вакциныг 18-30 насныханд өчигдрөөс хийж эхлээд байна. Вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандах аж. Өрхийн эмнэлэгүүд амралтын өдөр 14.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэх боломжтой аж. 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагч сургалтад хамрагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment