Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр. Энэхүү өдөрт зориулж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гэхэд өнөөдөр Сэлбэ голын ай савд 50 нарс суулгажээ. Сэлбэ голын тохижуулсан талбайд иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газарт үндэслүүлсэн нарс модыг суулгасан аж. Тус дүүргийн хэмжээнд энэ удаа 9000 гаруй модыг тарихаар төлөвлөжээ.
9000 гаруй мод тарихаар төлөвлөжээ
2016-05-14 15:41:00