8o
Улаанбаатар хот
mobile menu

Ашиглалтад хүлээн аваагүй худгуудыг дахин шинэчлэх үүрэг өгөв

2016-05-16 08:21:00

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр  болж хуралдаанаар гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан, ашиглалтад оруулаагүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр  нийслэлийн хэмжээнд 2012-2016 онуудад барьсан ашиглалтад хүлээн аваагүй 25 ус түгээх байр байгаагийн 23 нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус бүр нэг байр байгааг онцолсон юм. Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дунд барьсан ашиглалтад хүлээж аваагүй ус түгээх 23 байрны 22-ыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 1 байрыг олон улсын байгууллагын хөрөнгөөр барьжээ. Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах ус түгээх байрыг ашиглалтад хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлтийг Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн байна. Харин бусад ус түгээх байрууд нь ундны ус түгээх стандарт хангаагүй, эрчим хүчинд холбогдоогүй, газрын байршил оновчгүй гэх мэт зөрчлүүдтэй байгаа учраас ашиглалтад хүлээн авах боломжгүй байгаа юм байна. Иймд бусад байруудыг ашиглалтад хүлээн авч, хэвийн ажиллуулах талаар зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй байгааг чухалчилжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас эдгээр ус түгээх байруудад дутуу хийсэн ажлуудыг гүйцээн, унды ус түгээх байрны стандартад нийцүүлэх ажлыг аль болох яаралтай эхлүүлж, 5 сарын 30-ны дотор гүйцэтгэгч компаниар хийлгүүлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгав. Мөн стандартын дагуу ажлаа гүйцэтгэсэн ус түгээх байруудыг 6 сарын 15-ны дотор ашиглалтад бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл