8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна

2016-05-16 07:44:00

Өнөөдөр  Гэр бүлийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг юм байна. Энэхүү Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд олон түмний анхаарлыг хандуулахад зориулсан аж. Манай улс энэ өдрийг 2000 оноос хойш тэмдэглэх болжээ. Гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэр бүлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэх санал санаачилга гаргасан юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл