8o
Улаанбаатар хот
mobile menu

Санал авах хугацааг уртасгажээ

2016-05-16 07:51:00

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр лхагва гараг. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульд заасан. Мөн сонгуулийн тойрог байгуулж мандатыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, тойрог мандатыг хэвээр нь тогтоосон. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу зохион байгуулна. Энэ удаагийн сонгууль зохион байгуулах  хуваарьт цөөн хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, санал авах цагийн хуваарь өмнөх жилүүдэд 07:00-20:00 цагийн хооронд байсан бол УИХ-аас сая баталсан хуулиар 07:00-22:00 цаг болж уртасгасан байгаа” хэмээн мэдэгджээ. Мөн гадаадад амьдарч буй иргэд ч энэ цагийн хуваарийн дагуу саналаа өгөх юм байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг ирэх зургадугаар сарын 17-19-нд зохион байгуулах юм байна. Мөн зургадугаар сарын 28-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авах үйл ажиллагаа болох гэнэ. Улмаар сонгуулийн сурталчилгааны тухайд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө буюу ирэх зургадугаар сарын 11-нд эхлүүлэхээр хуульд заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл