2016 оны 2 сард батлагдсан Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр 5 сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр Өмнөговь аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч байлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд энэхүү үндэсний хөтөлбөртэй нягт уялдаа холбоотой Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Ажилтай орлоготой эмэгтэйчүүд, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд хэрэгжиж 454 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд 1200 орчим иргэн уг хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна. Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амжиргааны түвшин ахина гэж үзэж байна.