8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймаг Өглөөний дасгалыг тогтмолжуулсан анхны аймаг боллоо

2016-05-16 09:39:00

Хөдөлгөөн эрүүл мэнд. 2013 оноос бүх сумдад нийтийн биеийн тамирын арга хэмжээг хэрэгжүүлж, хавар зуны улиралд 7 хоног бүрийн ажлын 5 өдөр өглөөний дасгалыг зохион байгуулж хэвшүүлснээр Өмнөговьчууд хөдөлгөөний дутагдлаас гарч буй үр дүн гарч байна. Хүн ам хамгийн олноор суурьшсан аймгийн төв болох Даланзадгад хотын албан байгууллага, аж ахуй нэгжийн ажилчид, иргэд өглөө бүрийн 7 цагт Ажнай талбай дээрээ цуглаж өглөөний дасгалаа хийхийн зэрэгцээ мандаж буй нарнаас тухайн өдрийн эрч хүчээ авдаг. Түүнчлэн улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор спортын салбарт хөрөнгө оруулалтын ажлыг сайжруулж сүүлийн жилүүдэд 290 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний үр дүнд тамирчдын амжилт 2012 онтой харьцуулахад 5 дахин өссөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл