8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадивлангийн чиглэлийн замын ажлыг энэ 7 хоногт дуусгана

2016-05-16 10:19:00

Нийслэлээс өнгөрсөн онд хэд хэдэн автозамыг засч шинэчилсэн билээ. Үүний нэг нь Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 км  автозам. Энэ замыг шинэчилснээр  12 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй болгох аж. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлээд  өнгө хучилт хийж эхэлсэн байна. Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаан сард тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment