Санамсаргүй байдлаар бяцхан хүү өөрийгөө буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү санамсаргүй байдлаар өөрийгөө буудаж хөнөөсөн байна. Хүү Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багт амьдардаг бөгөөд “Тоз-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, хороосон байна. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхих зэрэг ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхэд өөрийгөө буудсан хэрэг гарчээ
2016-05-16 10:42:00