Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон байна. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид завиар очиж эрэг дээр гаргажээ. Мөн энэ сарын 08-нд шумбалт хийж 42 настай эрэгтэй Г-ийн цогцосыг гаргаж чадсан байна. Түүнээс хойш үлдсэн хоёр хүний цогцсыг өнөөдрийг хүртэл хайсаар байгаа юм байна. Харин осолдсон хоёр иргэний ар гэрийнхэн эрлийг зогсоохыг зөвшөөрч гарын үсгээ цуглуулж өгчээ.
Цогцос хайх ажлыг зогсоосон байна
2016-05-16 10:59:00