Нийслэлчүүд ундны усны эх үүсвэр болсон Туул голын бохирдол сүүлийн үед анхаарал татсан сэдвийн нэг болж тасалдахад хүрээд байгаа билээ. Иргэдийн хаясан хог, хаягдал, Туул голын эрэг дагуух хайрга, дайрганы олборлож буй барилгын компаниудын үйл ажиллагаанаас үүдэн Туулын голын бохирдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэдгийг хүн бүр ярьдаг хэрнээ ажил хийсэн нь цөөхөн. Тэгвэл Туул голын бохирдолд гадаадын иргэд санаа зовниж байгаагаа илэрхийлэн амралтын өдрүүдэд олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотод амьдардаг гадны иргэд амралтын өдрүүдэд Туул голыг хамгаалахаар хандив цуглуулахын тулд олон нийтийг хамарсан гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ.
Гадаадын иргэд Туул голыг хамгаалж гүйв
2016-05-16 11:17:00