8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тэсо" корпорацийн О.Цогтгэрэлийн хууль бус үйлдэл илчлэгдлээ

2016-05-16 08:26:00

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэрээ нууцалсан хаягнаас олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр өөрийнх нь нэр төр алдар хүндийг санаатай гутаасан, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тарааж байна гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байна. Тус гомдолыг ЦЕГ нягталж үзээд хууль бус мэдээлэл хэн цацсаныг олж тогтоосон байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эл гомдлыг шалгаж үзээд "Ganbat Boldkhuu гэх хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Сentral Tower барилгын 9 давхарт байрдах Тесо корпороцид бүртгэлтэй хаягнаас хандсан болохыг тогтоон шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ тухай өөрийн цахим хуудастаа, "Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм.

Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. "Тэсо"-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. "Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна" хэмээн бичсэн байна.

"Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэл энэ сонгуулиар Увс аймгаас нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Тодруулбал, шинэ он гарахаас урьдаж бараа, бүтээгдэхүүн тараах ажлаа идэвхтэй явуулаад амжуулж авсан. Тухайлбал, Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараасан бөгөөд, нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тарааж байсан. Тэрбээр сонгуульд нэр дэвших болсоноор өрсөлдөгчөө ийн нэр төрд халдсан байна. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Тэрбээр 2012 оны УИХ-д сонгуульд Увс аймагт Б.Чойжилсүрэнгийн хамт нэр дэвшиж, ялалт байгуулан гишүүн болсон. Харин , “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл мөн л энэ сонгуулиар төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвших гэж байгаа билээ. Нэр дэвших болсоноос хойш айл бүрт бэлэг тарааж, өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарынхаа нэр төрд халдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Түүнийг бусдын нэр хүндэд халсдан хэргээр цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.

Бусдын нэр төрд халдах нь сонгуулийн тухай хуулийн 70.1.6 зөрчсөн гэж үзэх бөгөөд буруутай нь тогтоогдвол нэр дэвшигчээс хасах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
khurelbaatar uheh ni l dee argagui mongo ni duuusch baigaa gesen tender avch chadahgui 4 jil bolloo shuu de
2016/05/16 103.17.108.42