УИХ дахь АН бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа зарласан байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшлуулсан байна. Хуралдааныг үдээс хойш дахин зарлах аж. Бүлгийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээр асуудлыг хэлэлцэж амжаагүй байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.
АН бүлэг хуралдаанаа тодорхой бус шалтгаанаар хойшлууллаа
2016-05-16 11:27:00