Сошиол ертөнц төдийгүй олон нийт "Цэнхэр үст" гэдгээр нь сайн мэддэг “Цэнхэр Турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор улс төрд хүч үзэх болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр өөрийнхөө твиттер хуудастаа “Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ. Би л залуу үеээ аврахаас” хэмээн бичсэн байна. Мөн тэрбээр бие дааж нэр дэвших бодолтой байгаа гэнэ.
"Цэнхэр үст" нэр дэвшихээ мэдэгдлээ
2016-05-16 11:40:00