8o
Улаанбаатар хот
mobile menu

Зика вирусийн тохиолдолд урд хөршид бүртгэгджээ

2016-05-16 11:55:00

Шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус Латин Америкийн орнуудаар хурдацтай тархаж олон сая хүний аминд хүрээд байгаа билээ. Тэгвэл энэ вирус манай урд хөршид бүртгэгдсэн байна. Тодруулбал, Бээжин хотод зика вирусийн анхны тохиолдол илэрсэн гэдгийг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Шаньдун мужийн уугуул 29 настай эмэгтэйг Венесуэльд аялж явахад нь тавдугаар сарын 11-нд халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлжээ. Ингээд 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа учир зика вирус халдварлах боломжгүй хэмээн мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл