Жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилт энэ сарын 22-нд эхлэх юм байна. Энэхүү сургуулилт зургадугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн сургуулилтыг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулах юм байна.
"Хааны эрэлд 2016" удахгүй эхэлнэ
2016-05-16 12:24:00