8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингэлтэйн уулзварыг маргаашнаас эхэлж хаана

2016-05-16 14:30:00

“Camel” дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800 метр автозамыг маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хаахаар болжээ. Уг замыг хааж, зам засвар хучилтын ажил хийх юм байна. Хучилтын ажлыг зургаан өдөр гүйцэтгэхээр төлөвлөжээ. Улмаар  энэ сарын 22-ны 22:00 цагаас замыг нээх аж. Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг мөн энэ зун хийх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл