Нөөцийн мах өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ. Нөөцийн махыг худалдаанд гаргах “Мах” хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь махны үнийг тогтворжуулах юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг хавар 4-5 дугаар сараас эхлэн тухайн жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд хямд мах худалдаалж, махны үнийг барихын тулд урьд өвөл нь мах нөөцөлдөг болсон билээ. Энэ жилийн хувьд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг нөөцийн махаар хангах юм байна. Үхрийн ястай нэг кг 5750, хонины ястай мах 5400, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах юм байна.
Нөөцийн мах худалдаанд гарлаа
2016-05-16 14:43:00