Баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага энэ сарын 12-нд Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXIV хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талын баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагчид шуурхай ажиллаж 21 настай эрэгтэй Б-г аварчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар барилга дээрээс үсрэх гэж байсан залуу тус цэргийн ангийн байлдагч аж.
Барилга дээрээс үсрэх гэж байсан залууг аварчээ
2016-05-16 15:09:00