8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг тоймлов

2016-05-16 17:49:00

Өөрт байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хорвоо ертөнцөд бэлэглэ. Тэгвэл түүний үр шим танд эргэж ирнэ.  Сайн, сайхан бүхнийг уншигч танд хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна.  

Малчдад 81 тэрбум төгрөгийн зээл олгожээ

       Засгийн газрын хэрэгжүүлж буй Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнээс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 22 753 малчин 88 тэрбум 397.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Харин энэ сарын 13-ны өдрийн эцсийн байдлаар нийт 21 083 малчинд 81 тэрбум 153.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгож эхэлсэн сайн мэдээг дуулгая.

         Туул голын бохирдолд гадаадын иргэд санаа зовниж байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод амьдардаг гадны иргэд амралтын өдрүүдэд Туул голыг хамгаалахаар хандив цуглуулахын тулд олон нийтийг хамарсан гүйлтийн тэмцээн зохион байгуулсан сайн мэдээг энд онцолж байна.

         Баянзүрх дүүргийн XXIV хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талын баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагчид шуурхай ажиллаж 21 настай эрэгтэй Б-г аварсан сайн мэдээг хүргэж байна.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн “Мод тарих үндэсний өдөр” бий болсноос хойш  монгол орны хэмжээнд нийт есөн сая орчим мод тарьсан сайн мэдээг хүргэж байгаадаа таатай байна.

           “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний аян хүрээнд ХСҮТ-ийн  эхо, дуран, эмэгтэйчүүд, хөнгөвчлөх эмчилгээ, мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Архангай аймагт долоо хоног үзлэг, эмчилгээ, оношилгоо, сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

          Энэ жилээс эхлэн гурван сая юань буюу 460 мянга орчим ам.долларын тэтгэлгийг оюутнуудад олгож эхлэх юм байна. Өнөөдрийн байдлаар уг тэтгэлэгт манай улсын 433 оюутан хамрагдаад байгаа сайн мэдээг онцоллоо.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment