“Корпорэйт Конвеншн центр”-т өнөөдөр 13 цагийн орчимд гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархуулалгүй унтрааж чадсан билээ. Үүний дагуу тус байгууллагын үүсгэн байгуулагч Т.Ганболдтой холбогдож зарим зүйлийг тодруулав.
-Танай байгууллага дээр гал юунаас болж гарав?
-Цахилгааны шахтанд гал гарсан юм байна...
-Тантай холбоотой гадны нөлөөтэй байх магадлалтай гэж хүмүүс ярьж байна?!
-Манай инженерүүд гадны нөлөөтэй байх гэж дүгнэж байна! Надтай "гангстэр" болж тоглох гэж байгаа бол нэгд: би айхгүй! хоёрт: би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг харна.
-Хохирол хэр зэрэг гарав?
-Театрын нарийн техникүүд болон инженерийн шугамууд нэлээд гэмтчих шиг боллоо.