8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ширэн бээлийтнүүд Астанаг зорьж, “Цэнхэр үст” Цэрэн УИХ нэр дэвшихээ мэдэгдсэн өдөр

2016-05-16 18:41:00

Нар ээсэн нэгэн сайхан өдрийн мэндийг хүргэе. Цаг агаар олон аашаа үзүүлэхгүй ойрд нартай сайхан өдрүүд үргэлжилж сэтгэл санаа ч дагаад өөдрөг гэгээлэг.  Хүн гэдэг амьтан амьдралын зарим ачааг хаях хэрэгтэй. Эс бөгөөс үүрээд л яваад байвал эцсийн буудалд хүрэх зам бартаатай.  Амьдралын бартаат замыг гэрэлтүүлэгч нь хайр. Хайрын хүчийг хэрхэвч хаяж болохгүй, бусдад сайхан сэтгэл, хайр энэрэл, баяр баясгалан түгээх тэр нэгэн зүйлийг яасан ч умартаж боломгүй мэт санагдана. Харин  өнгөрснөө хаяж ирээдүйгээ аврах нь энгийн бөгөөд агуу үйл. Эрхэм уншигч таны энэ өдрийн амгалан эрье. Нийгэм, улстөрийн хүрээнд болсон халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү хүргэж байна. Эрхэм уншигч та хүлээн авна уу.

Малчдад 81 тэрбум төгрөгийн зээл олгосон байна

Засгийн газрын хэрэгжүүлж буй Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнээс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 22 753 малчин 88 тэрбум 397.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Харин энэ сарын 13-ны өдрийн эцсийн байдлаар нийт 21 083 малчинд 81 тэрбум 153.0 сая төгрөгийн зэМалчдад 81 тэрбум төгрөгийн зээл олгосон байна

Ш.Сайхансамбуу: Оффшор дансаар бохир мөнгө, хахуулийн мөнгө хоёр л дамждаг

Удахгүй сонгууль болох гэж байна. Улс төрийн намууд энэ сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг тодруулж  байгаа. УИХ-ын гишүүн асан, Нарантуул Олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу МАН-аасаа гарах хүсэлтээөгч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн. Тиймээс тус намаас УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшихээр болсон талаар мэдээлэл гарсан билээ.Эдгээр мэдээлэл болон цаг үеийн асуудлаар  “Нарантуул олон улсын  худалдааны төв”-ийн эзэн УИХ-ын гишүүн асан Сайхансамбуутай ярилцлаа.

-Намын жагсаалтыг Цэцээс хүчингүй болгож, жижиг 76 тойргоор явахаар болсон. Та УИХ-ын гишүүн байсан хүний хувьд ямар  байр суурьтай байн вэ?

- Өнгөрсөн 2008 онд томсгосон тойрог гээд нэг намаас хоёроос гурван хүн дэвшиж байсан. Харин дараа энэ хууль болохгүй байна гээд  өөрчилсөн. Улс төрд байгаа нөхөд жижиг тойрог болгож өрсөлдөхгүй бол өөрсдөө гаргахгүй гээд энэ хуулийг санаачилж баталсан. Нэг үгээр хэлбэл УИХ-д байгаа гишүүд өөрсдөө нийцсэн хуулийг баталсан гэж хэлж болно.

-Одоо хүмүүс улс төр рүү нэлээд зүтгэх болсон байна. Тэр дундаа  бизнес эрхэлж байгаа хүмүүс улс төрд ихээр орох болсон. Зарим нь бизнес хийж байхаар улс төр рүү орсон дээр гэж ярьж байна. Энэ талаар?

-Манайд бизнес орчин бүх хүмүүст эрх тэгш хүрэлцэхгүй байгаа. 1990-2000 оны хооронд бизнес хийхэд гайгүй байсан. Харин 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл байдал маш эвгүй болсон. Учир бизнес рүү улс төрчид орчихсон учраас энгийн иргэн бизнес хийхэд  хүнд болчихсон. Гайгүй бизнес эрхэлж байсан хүмүүс улс  төрийн дарамтанд орж, улс төр орчихсон. Иймээс залуучууд бизнес хийхэд маш төвөгтэй болсон байгаа. Нэг үгээр хэлбэл түрэмгийлэгч олон болчихсон учраас бизнес хийхэд хүнд болсон. Улс төр рүү  орж байгаа нь  өөрийгөө болон бизнесээ хамгаалах гэж, нөгөөтэйгээр ямар нэгэн дарамт шахалтаас өөрийгөө хамгаалах гэж улс төр рүү  зүтгэж байна.1990 –ээд оны үед ийм байгаагүй. Бүх хүмүүс бизнес рүү зүтгэж байсан. Харин одоо бол бүх хүн улс төр рүү зүтгэж байна.

-Олон жил бизнес эрхэлсэн хүний хувь манай эдийн засгийн байдлыг хэрхэн харж байна. Энэ жилийн хувьд нэлээд хямралтай байгаа?

-Манай улсад бүх хямрал нүүрэлчихээд байна. Тухайлбал, Улс төрийн, эдийн засгийн,нийгмийн амьдралын хямралд орчихсон байна. Бүх хүмүүс өр зээлэнд баригдчихсан байна шүү дээ. Тухайлбал, өндөр настангууд тэтгэвэр зээлтэй, багш эмч нар цалингийн зээлтэй, хөдөө малчид малаа барьцаанд тавиад зээл авчихсан байдалтай байна. Мөн төрийн алба хаагчдынхаа цалин тавьж чадахгүй,тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй л байна шүү дээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд төрийн алба хаагчдын цалин нэмээгүй.  Цалин нэмэхээс илүүтэй цомогтол хийж, 2000 гаруй  компани дампуурч алга болсон. Бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгдэж, иргэд амьдрахад хэцүү болсон байна.

Ер нь манайд эдийн засгийн хямралаас гадна улс төрийн том хямрал үүсчихсэн.Одоо сонгуулиа хийж чадахгүй хэмжээнд хүртэл дампуурч байна шүү дээ.

-Одоо тэгвэл улс төрийн хямралаас яаж гарах вэ?

-Манай иргэд зөв хүн сонгоно гээд яриад байгаа. Харин зөв хүнээ тодорхойлж чадахгүй байна. Ямар хүнийг зөв хүн гээд байгаа. Бизнес хийдэг хүн зөв хүн юм уу.Эсвэл төрийн алба хаагчийг зөв хүн гээд байгаа юм уу. Үүнийг ялгаж салгаж чадахгүй байна. Иймээс сонголт хийхэд хэцүү болчихоод байгаа шүү дээ. Нөгөө талаараа манай сонгуулийн хууль сонгууль болгоны өмнө байнга өөрчлөгдсөөр байж одоо бүр утгаа алдаж байна. Сонгуульд ороход маш хүнд болсон байна.

-Та энэ сонгуульд нэр дэвших үү?

-Аль нэг  намаас нэр дэвших санал тавьбал байдлыг харж байгаад саналаа хэлнэ.

-Таныг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн. Энэ намаас нэр дэвших асуудал яригдаж байгаа?

-УИХ-ын гишүүн Г.Уянга санал тавьсан.  Мөн МАН-ын дарга Н.Энхболд бас нэр дэвших санал тавьсан байгаа.  Энэ хоёр даргатай уулзаж амжаагүй  байна. Аль нь сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан  байна гэдгийг нь харж байгаад шийднэ.

-Манай улсаас оффшор бүсэд данстай 49 хүн байдаг болох нь саяхан нийтэд ил болсон.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би ийм зүйл болно гэдгийг 2002 он, 2009 онд тус тус хэвлэлд маш тодорхой ярьж байсан. Сэтгүүлчид та нар архивт суугаад тухайн үеийн хэвлэлийг шүүгээд үзэх юм бол миний тэр ярилцлагууд гарч ирнэ. Монгол Улс хүссэн хүсээгүй цөөхөн хэдэн хүний гарт орох хандлага байна аа, гэдгийг 2002 оны Засгийн газрын мэдээ сонинд ярилцлага өгөхдөө тодотгож байв. Гэтэл өнөөдөр монголын баялагийг 20 гэр бүл л хуваан захирч байна шүү дээ.

Улстөрчид гадны ямар нэгэн байгууллагаас авсан авлигыг бэлнээр болон хувийн дансаараа авч болдоггүй. Яагаад гэвэл энэ эргээд амь нас, албан тушаалыг нь эрсдэлд оруулдаг учраас. Тэгэхээр авлигын мөнгө заавал оффшор дансаар дамждаг. Оюутолгойн гэрээ зурагдаж байх үед би хэлж байсан. "Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү. Оффшор бүсэд л данс нээлгэдэггүй юм бол. Хэрвээ ингэж нууц данс нээлгэвэл энэ чинь хэзээ нэгэн цагт илэрч та нарын толгойг цусдана шүү" гэж зөндөө хэлж, анхааруулж байсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Х.Оюунгэрэл: Үр хөндүүлэх үед умайн хүзүү гэмтэж шарх үүсч, цаашилбал хавдар болдог

Манай улсад умайн хүзүүний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд ярьж байна. Дээхэн үед уг өвчнөөр ахимаг буюу хижээл насны эмэгтэйчүүд өвчилж байсан бол өнөөдөр уг өвчин залуужиж байгаа нь эмзэглэмээр. Учир нь 20-35 насныхан энэхүү өвчнөөр түлхүү өвчлөх болжээ. Ингээд энэ удаагийнхаа ярилцах сэдэв нь Умайн хүзүүний хавдар. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн эмчлэх нь үр дүнтэй байх талаар “Гурван эрдэнэ оюу” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Х.Оюунгэрэлтэй ярилцлаа.  

-Сайн байна уу. Хоёулаа умай хүзүүний өвчин ямар шинж тэмдэгээр илэрдэг талаар ярилцлагаа эхлүүлье?

-Бэлгийн замаар дамжих халдварт өвчин  нэмэгдэж байна. Нэн ялангуяа өсвөр насны буюу нөхөн үржихүйн 18-35 насны эмэгтэйчүүд дээрх төрлийн өвчнөөр өвчлөх явдал цөөнгүй байна. Ер нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин эрүүл ахуйн дэглэмтэй салшгүй холбоотой. Мөн гэр бүлийн хүн болон найз залуугийн эрүүл ахуйн дэглэм, эрүүл мэндийн боловсрол ч тодорхой нөлөө үзүүлнэ. Сүүлийн үед Умайн хүзүүний хавдрын өвчлөл нэлээд залуужиж байна. Энэ умай хүзүү өвчин эхэн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилдог.Харин өвчний хожуу үед бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах, Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах, хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх,  гуя руу дамжиж өвдөх, тодорхой шалтгаангүй турах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ерөнхийдөө умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай буюу манайхан дүлий эрхтэн гэж нэрлэдэг. Тийм болохоор зовиур шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй. Өөрт дээрх шинж тэмдэг бараг мэдэгдэхгүй  болохоор эмэгтэйчүүд алгуурлаж цаг алддаг тал бий. Харин хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол үйл ажиллагаа нь өөрчлөгдөж хямарна. Хавдрын урьдал өвчин нь хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэсэн гурван үе шаттай. Дараагийн шат нь хорт хавдарт шилждэг. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлвэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч  үр дүн сайтай байна.

Харин өвчний хожуу үед бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах, Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах, хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх,  гуя руу дамжиж өвдөх, тодорхой шалтгаангүй турах зэрэг шинж тэмдэг илэрдэг​.

-Умайн хүзүүний шарх гэж юм бэ. Хавдар үүсэх шалтгаан болох уу?

-Умай  бол  ерөнхийдөө булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн хоёр хэсгээс тогтоно. Умайн хүзүү  нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу  хучуур эдийн гэмтэл. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй. Үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх зэргээр илэрнэ. Мөн бэлгийн харьцааны үед цус гардаг гэсэн зовиуртай байна. Умайн хүзүүний шархлааны үед үтрээний хүчиллэг орчны нөлөө болон, гадны бактерийн нөлөөгөөр халдвар авах орчин бүрдэн голомт хүрээгээ тэлж томордог. Умайн хүзүү нь өөрөө мэдрэлийн  судасжилт багатай учир өвдөлт  өгдөггүй  иймээс удаан хугацаагаар оношлогддоггүй. Бэлгийн замын халдвар, өөрөөр хэлбэл цагаан юм ихээр гарах, үтрээний орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд зэргээс үүдэж шарх үүснэ. Мөн бэлгийн харьцаанд эрт орох, эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвч  20 -23 насанд бүрэн хөгжиж  гүйцдэг. Умайн хүзүүний гэмтэл. Энэ нь төрөлт болон үр хөндүүлэх үед умайн хүзүү гэмтэх. Даавар эмчилгээний болон сарын тэмдгийн  мөчлөгийн  алдагдлыг эмчлэх, өөрөөр хэлбэл удаан хугацаагаар даавар эмчилгээ хийсэн үед биеийн дархлаа суларсан үед  гэх зэрэгт шархлаа үүсч болно. Умайн хүзүүний шархыг удаан хугацаагаар  эмчлүүлэхгүй  байвал умайн хүзүүний хорт хавдарт шилждэг.

нэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Энэ өвчнөөс бүрэн сэргийлэх, тусахгүй байх бүрэн боломжтой. Ингэхийн тулдбүсгүйчүүд эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл гаргаад эмчид хандаж, тогтмол үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Үгүй яадаад жилд нэг удаа бүр заавал эсийн шинжилгээ өгч байвал энэ өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалж чадна. Мөн бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, дархлаагаа дэмжих, зөв хувцаслах буюу дулаан байх, ажил амралтаа зөв зохицуулж амьдралын зөв хэвшилтэй бай, стресстэхгүй байвал өвчлөхгүй. Мөн бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй байх урьдчилан сэргийлэх нэг арга гэж хэлж болно. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.  Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг. Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм. Өвчтөн хэдий чинээ хожуу эмнэлэгт хандан төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"Тэсо" корпорацийн О.Цогтгэрэлийн хууль бус үйлдэл илчлэгдлээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэрээ нууцалсан хаягнаас олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр өөрийнх нь нэр төр алдар хүндийг санаатай гутаасан, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тарааж байна гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байна. Тус гомдолыг ЦЕГ нягталж үзээд хууль бус мэдээлэл хэн цацсаныг олж тогтоосон байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эл гомдлыг шалгаж үзээд "Ganbat Boldkhuu гэх хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Сentral Tower барилгын 9 давхарт байрдах Тесо корпороцид бүртгэлтэй хаягнаас хандсан болохыг тогтоон шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ тухай өөрийн цахим хуудастаа, "Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм.

Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. "Тэсо"-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. "Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна" хэмээн бичсэн байна.

"Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэл энэ сонгуулиар Увс аймгаас нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Тодруулбал, шинэ он гарахаас урьдаж бараа, бүтээгдэхүүн тараах ажлаа идэвхтэй явуулаад амжуулж авсан. Тухайлбал, Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараасан бөгөөд, нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тарааж байсан. Тэрбээр сонгуульд нэр дэвших болсоноор өрсөлдөгчөө ийн нэр төрд халдсан байна. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Тэрбээр 2012 оны УИХ-д сонгуульд Увс аймагт Б.Чойжилсүрэнгийн хамт нэр дэвшиж, ялалт байгуулан гишүүн болсон. Харин , “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл мөн л энэ сонгуулиар төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвших гэж байгаа билээ. Нэр дэвших болсоноос хойш айл бүрт бэлэг тарааж, өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарынхаа нэр төрд халдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Түүнийг бусдын нэр хүндэд халсдан хэргээр цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.

Бусдын нэр төрд халдах нь сонгуулийн тухай хуулийн 70.1.6 зөрчсөн гэж үзэх бөгөөд буруутай нь тогтоогдвол нэр дэвшигчээс хасах юм байна. 

Виз хүсэгчдэд цагдаагийн тодорхойлолт өгч эхэллээ

Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлгийн талаар зарим зүйл дээр ойлгомжгүй хэл ам ихтэй байна. Өчигдрийг хүртэл цагдаагийн газраас олгодог тодорхойлолт олгохгүй гэсэн шалтгаанаар БНСУ-д анх зорих иргэд виз мэдүүлэх боломжгүй байсан. Мөн нийтээрээ эдийн засгийн хямрал хэмээх шалтгаанаар гадаадыг, тэр тусмаа БНСУ-ыг зорихыг хүсэх болж үүнтэй холбоотойгоор БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авдаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч урт дараалал үүсч иргэдийг чирэгдүүлэх тохиолдол гарч байлаа. Тэгвэл эдгээр асуудлууд шийдэгдэн хэвийн байдалдаа эргэн орж эхэлсэн байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаал гарч иргэдэд Цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж өгөхөөр болжээ. Мөн Визний мэдүүлэг хүлээн авдаг “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага иргэдэд үйлчилдэг байсан бол энэ удаад дөрвөн байгууллага нэмэгдсэн нь иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй зорилготой аж.

Золбин нохой, муур устгах зардлыг шинэчлэн тогтоов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Золбин нохойн муур утсах зардлыг шинэчлэн 12 000 төгрөг болгон тогтоосон талаар хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна.  Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ. Хуралдаанаар 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байна гэдгийг тэрээр онцлов. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байгааг хэллээ. Үүнд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг  багтсан байна. 

Барилга дээрээс үсрэх гэж байсан залууг аварчээ

Баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага энэ сарын 12-нд Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXIV хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талын баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагчид шуурхай ажиллаж 21 настай эрэгтэй Б-г аварчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар барилга дээрээс үсрэх гэж байсан залуу тус цэргийн ангийн байлдагч аж. 

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нөөцийн мах өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ. Нөөцийн махыг худалдаанд гаргах “Мах” хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь махны үнийг тогтворжуулах юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг хавар 4-5 дугаар сараас эхлэн тухайн жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд хямд мах худалдаалж, махны үнийг барихын тулд урьд өвөл нь мах нөөцөлдөг болсон билээ. Энэ жилийн хувьд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг нөөцийн махаар хангах юм байна.  Үхрийн ястай нэг кг 5750, хонины ястай мах 5400,  ямааны мах 4400 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

Жийптэй залуус Ш.Төмөрсүхийн биед халджээ

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн биед халдахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ш.Төмөрсүх рүү энэ сарын 14-ны үүрээр гурван залуу дайрч боож унагаахыг оролдсон байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амь насанд минь халдахыг завдлаа. Би Багануурт байдаг тариан талбайгаа эргэчихээд энэ сарын 14-ны үүрээр 04:49 минутанд орц руугаа орох гэж байтал миний араас дагаж явсан гурван хүн над руу халдаж араас боож, цохиж би уналгүйгээр эсэргүүцэж амиа аварч чадлаа.  Оффшор данстай хулгайчдын хөрөнгийг хурааж, цаазаар авах ёстой гэж хэлсэнээс хойш намайг машинаар хүмүүс дагаад байгаа юм шиг санагдсан мэдрэмж хоосон биш байж. Тэр хүмүүсийн араас хөөж гүйсэн. Номергүй жийп хүлээж байгаад авч зугтсан. Үгээ үнэнээр хэлсэн хүнд амьд явах баталгаа алга. Би алагдаж магадгүй. Гэхдээ үхлээс айхгүй, үнэний төлөө үзэл бодолдоо хэвээр байх болно... Айхгүй ч гэсэн үр хүүхдээ бодохоор айж л байна. Олноороо тэмцмээр байна...” хэмээн бичиж, дүрс бичлэгийн хамтаар өөрийн хуудаснаа байршуулжээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Ш.Төмөрсүх БГД-ийн цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Мөн тэрбээр энэ талаараа Цагдаагийн байгууллагад ханджээ.

Ширэн бээлийтнүүд өнөөдөр Астанаг зорилоо

Казахстаны Астана хотноо энэ сарын 19-нд боксын эмэгтэйчүүдийн ДАШТ эхэлнэ. Тус тэмцээнд 73 орны 326 ширэн бээлийтэн Астанад очихоор мэдүүлгээ илгээсэн байна. Тэмцээнд оролцох манай эмэгтэй баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Олимпийн жин буюу 51 кг, 60 кг, 75 кг-ийн жинд эхний дөрвөн байр буюу алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид “Рио-2016” зорих эрхтэй болох юм байна. Монголын багийн бүрэлдэхүүнд 48 кг Л.Алтанцэцэг, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг Т.Болортуул, 57 кг М.Гүндэгмаа, 60 кг О.Сувд-Эрдэнэ, 64 кг Н.Баянцэцэг, 69 кг Э.Эрдэнэтуяа нар багтжээ.

Хүүхэд өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Санамсаргүй байдлаар бяцхан хүү өөрийгөө буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү санамсаргүй байдлаар өөрийгөө буудаж хөнөөсөн  байна.  Хүү  Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багт амьдардаг бөгөөд “Тоз-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, хороосон байна. Уг хэргийг тус аймгийн  Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхих зэрэг ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Тамирчдаас 5000 гаруй шинжилгээ авахаа мэдэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын нэрийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Рио-2016 олимпийн наадмын зохион байгуулах хорооноос олимпийн үеэр тамирчдаас сэргээшийн лаборатрит 5000 гаруй удаа шинжилгээ авна гэдгийг мэдэгдсэн байна. Тодруулбал  тус лаборатори нь Олон улсын олимпийн хорооноос 11 сарын өмнө магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2600 гаруй дээжид шинжилгээ хийгээд байгаа гэнэ. Долдугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна. Энэхүү лаборатори олимпийн үеэр 24 цагаар ажиллах юм байна. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд тань амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Oyungerel emch ee umain huzuunii havdraas sergiileh hamgiin gol arga ni usvur nasniihnii vaccinjuulah asuudal shuu .
2016/05/18 103.17.108.42
haana baian tsenher ust tseren gishuun bolno gej bi olj unshssangui ehheh
2016/05/17 103.17.108.42
Dorligjav
haha ooroo tevsihgui gedgee helsenshte iim hogin tsaini chavgants nariin yaria shig medee bitii hurgej bailda
2016/05/17 103.17.108.42
https://www.facebook.com/monja.yaponhelniisurgalt/
Японд суралцуулна
2016/05/16 103.17.108.42