8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: ”Наран”-гийн шинэ барилгад гал гарч байна

2016-05-16 19:01:00

Өнөөдөр хоёр газарт гал гарлаа. Тодруулбал, 13:00 цагийн үед “Корпорэйт Конвеншн центр”-т гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархуулалгүй унтрааж чадсан билээ. Тэгвэл үүний дараахан буюу дөнгөж сая  Баянзүрх дүүргийн 25-р хороо, Дамдинсүрэнгийн гудамжинд буюу олны хэлж заншсанаар "Натур" худалдааны төвийн ард шинээр барьж буй "Наран" худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгад гал гарчээ. Гал барилгын зүүн талаас эхэлж гарсан бөгөөд одоогийн байдлаар дотор тал руу гал алдсан гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна. Онцгой байдлын албаны алба хаагчид галыг унтраахаар одоогоор ажиллаж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment