8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн шинэ салбар нээгдлээ

2016-05-17 08:00:00

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвд ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд , үйлчлүүлж буй иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид төрийн үйлчилгээг лангуун дээр тавьж байна. Ингэснээр иргэд даргыг царайчилж үйлчилгээ авдаг биш дарга танд үйлчилдэг засагчлалын шинэчлэлруу шилжлээ” гэдгийг онцлон хэллээ. “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь 1558 м2 үйлчилгээний саруул талбайтай, өдөрт 22 чиглэлд ажлын өдөр 256, амралтын өдөр 173 автобус эргэлтэнд ордог, 350 автомашины зогсоол, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, кафе, цайны газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүн боруулах цэг, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг  зэрэг танхимуудтай.  Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилнэ.


Иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас газрын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment