8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-05-17 08:05:00

09.00 цагт ШӨХТГ "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинар “Корпорейт 2” зочид буудлын Улаанбаатар хурлын танхимд эхэлнэ.

10.00 цагт “Export to Korea” бизнес уулзалтын хүрээнд Монголын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүний үзэсгэлэн  МҮХАҮТ-ын Их танхимд дэлгэгдэнэ.

11.00 цагт БСШУЯ-ны 401 тоот танхимд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр гэрчилгээ гардуулна.

11.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа БЗД 8-р хороонд болно.

11.30 цагт НЗДТГазар, Азийн хөгжлийн банктай хамтран BRT төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.

11.30 Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар MN-Мэдээллийн төвд баримт бүхий мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Зууны мэдээ” үндэсий мэдээллийн төвд оюутан залуучуудын төлөөлөл хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл