Өнөрсөн жил Ч.Өнөртүвшин гэх зурагчин “Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авч улмаар сүрдүүлж, удаа дараа дарамталсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Мэдээлэл гарсны дараахан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Тэрбээр “Chinggis Unur” нэртэй фэйсбүүк хаягнаас охид руу бичихдээ ах нь “фотомодель” болгоно, олны танил болгож өгч чадна. Мөн Топ модел Э.Одгэрэл, Пүрэвсүрэн, мисс Содтуяа, Сарнай, Долгион нарыг од болгосон. Би Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч гэдэг байжээ.
Сүхбаатар аймгийн харьяат Ч.Өнөртүвшин гэх энэ хүн өнгөрсөн жил гэхэд л нэг мянга гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж зарим охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлж, улмаар бэлгийн дур хүслээ хангаж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Энэ мэтчилэн сүүлийн үед охид бүсгүйчүүдийг хуурч мэхэлдэг хэрэг их гарч байгаа учраас ЦЕГ-аас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.