Баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага энэ сарын 12-нд Онцгой байдлын албанд ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXIV хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талд баригдаж буй барилгын арван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу аврагчид очжээ. Ингээд аврах ангийн долоон алба хаагч шуурхай ажиллаж 21 настай эрэгтэй Б-гийн амь насыг аварсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар барилга дээрээс үсрэх гэж байсан залуу тус цэргийн ангийн байлдагч байсан бөгөөд амиа хорлохыг завдсан нь энэ аж.
Баянзүрх дүүргийн 032-р цэргийн ангийн байлдагч амиа хорлохыг завджээ
2016-05-17 08:35:00