Дөрвөн настай хүү бууны суманд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тус хэрэг Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт гарсан бөгөөд “Тоз-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, хороосон гэсэн мэдээлэл гарсан. Харин шалгалтын явцад аавынхаа сумлаад тавьсан буугаар долоон настай ах нь оролдож байгаад сум алдсан эмгэнэлтэй явдал болсон нь тогтоогджээ. Гэрийн эзэн хотонд нь ууль шувуу эргэж муухай дугарч, улмаар түүнийг буудаж хөөхөөр буугаа сумлаж орхисон байсан гэнэ.