Баруун өмнөд Хятадын Юннань мужийн нэгэн тосгонд төрөлхийн хойд хоёр хөлгүй ишиг төржээ. Хоёр хөлтэй ч гэсэн ишиг тэнцвэрээ олж явж сурсан байна.Эх нь ишгийг тээж байх үед бусад ямаануудтай мөргөлдөн тэмцэлдэж байхдаа гэмтээсэн байх гэж тэд таамагладаг ажээ. Одоо тус тосгоныхон хоёр хөлтэй ямаагаа гадны зочдод үзүүлэн сонирхуулдаг үзвэр болгоод байгаа аж.
Хоёр хөлтэй ямаа жуулчдын сонирхлыг татаж байна
2016-05-17 12:01:00