“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс интоорын компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интоороос нь өт гарсан аж. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээлэлийг хүргэж байна.
"KOWAR" брэндийг Польш улсаас оруулж ирдэг ч чанарын баталгаагүй байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Сүүлийн үед бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс өт, хорхой гарч ирсэн талаар нэлээд мэдээлэл гарлаа. Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүнээ сайтар шалгаж авч хэрэглээрэй.